
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 24. Элдэв тэнгэртэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тааламжтай өдөр. Од эрхэсийн нөлөөллөөс таны оролцох гэж байгаа бүх арга хэмжээнд алиа хошин уур амьсгал ноёлох бололтой. Энэ бүгд таныг тун ч завгүй байлгах болно. Тоглоомонд бооцоо тавих нь эрсдэл дагуулна. Харин өнөөдөр бизнесийн стратеги болон хэтийн төлөвтөө дүгнэлт хийх нь үр бүтээлтэй байна. Хувиараа бизнес эрхэлдэг хонинууд чухал гэрээ хэлэлцээр байгуулж, амжилттай ажиллана.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Та өнөөдөр гялалзах хэрэгтэй. Та өнөөдөр зүрх сэтгэлийнхээ түлхүүрийг ч олж магад. Та хуучин техникийн програм хангамж, техник хангамжийн эвдрэлээс болж таагүй байдалд орсон бол мэдээлэл хайн үнэ ханшийг нь судалж өөр техник хэрэгслээр соль.
Ихрийн орд (5/21-6/21): Хоёрдмол өдөр. Эмэгтэйчүүд өнөөдөр анхаарлын төвд байх болно. Харин эрэгтэйчүүдийг санхүүгийн алдагдал хүлээж байна. Энэ нь эрсдэлийг айлгүйгээр зоригтой сөрөн зогсч чадаагүйтэй илүү холбоотой байх бололтой. Өнөөдөр харах эрхтнүүд суларч, нүдний халдварт өвчин байх бололтой.
Мэлхийн орд (6/22-7/22): Од эрхэс таны эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байх нөөц бололцоог нээж өгнө. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа илүү нээлттэй байж, аливаа зүйлсийг амьдрал дээр бодитоор харуул. Амьдралд хэрхэн зохицон амьдрахыг хүмүүст зааж зөвлө. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал, харин яаж хамгаалах тань таны дур.
Арслангийн орд (7/23-8/22): Хувирамтгай өдөр. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ.
Охины орд (8/23-9/22): Тайван бус өдөр. Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж, хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг, зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Дугуй, машин, явганаар багахан хэмжээний аялал хийх нь энэ ажлын долоо хоногийг тань зөв зүг чиг рүү эргүүлэхэд тус болно.
.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сониуч өдөр. Жинлүүрийн ордныхон бусдад ямар ч эргэлзээгүйгээр үгүй гэж хэлж чаддаг. Гэвч одоо танд бусадтай хамтран ажиллах шаардлага гарна. Ялангуяа ойр дотны болон хамт амьдардаг хүмүүстэйгээ. Хэдийгээр танд ямар нэгэн хязгаарлалт байсан ч та ялагдашгүй биш гэдгээ санах хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хуурмаг чиг хандлага өсөх төлөвтэй өдөр. Та эсвэл бусад тань бодит биш амлалт өгч, хэт хоосон мөрөөдөж, аливаа зүйлийг хэтрүүлэх хандлагатай байна шүү. Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Их хэмжээний бэлэн мөнгө биөдээ авч явах хэрэггүй. Дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна.
Нумын орд (11/22-12/21): Хэрвээ та ажилд орох өргөдөл өгсөн бол эсвэл ашигтай гэрээ хэлцэл байгуулж, цалин мөнгөө нэмэгдэхийг хүлээж байгаа бол тун удахгүй сайн мэдээ сонсох болно. Таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон аз туршсан санхүүгийн үйл ажиллагаа танд маш их ашиг авчрах хэдий ч дахин эрсдэлтэй алхам хийх хэрэггүйг сануулж байна.
Матрын орд (12/22-1/19): Тууштай өдөр. Таныг удирдагч гариг жинлүүрийн орд руу шилжиж байгаа тул таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс өнөөдөр санхүүгийн асуудлуудаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах гэсээр та маш завгүй байх бөгөөд нөгөө талаар таныг болгоомжтой байхыг сануулж байна.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Өнөөдөр та цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болж, тэдний толгойг эргүүлнэ. Сэтгэл зүрхээ чагна. Энэ үед та буурь суурьтай харьцаа тогтоох чадвар муу байна. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байна. Одоогийн байдлаасаа таашаал ав.
Загасны орд (2/19-3/20): Tайван өдөр. Хүнд туслах багахан сэтгэл гаргасан ч гэсэн энэ нь том үр дүнд хүргэж болно. Тэврэлт, хайр энэрлийн үг, халамж зэрэг нь маш чухал. Энэ үе бол санхүүгийн асуудлыг идэвхитэй хөөцөлдөхөд тохиромжгүй. Гэвч та шагнал авч, бурханы хүчинд итгэх итгэлээ сэргээх юм.
Өнөөдрийн зурхай /2014.03.25/ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.