Шууд Chart

Ханги авто замын хилийн боомт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

2020-01-31 14:10:39

Дорноговь аймгийн Ханги авто замын хилийн боомтод Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хилээр нэвтэрч буй зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг хэмжиж корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Мөн боомтын түр тусгаарлах өрөөг гаргаж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх ажлын бэлэн байдлыг хангасан.

Ханги хилийн боомтын нийт албан хаагчид болон Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалтыг зохион байгууллаа.

 


Ханги авто замын хилийн боомт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна  
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй