Шууд Chart

“Цэвэр шүд -Эрүүл хүүхэд” хөтөлбөр эхэллээ

2014-03-25 15:17:19

“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр БЗД-ийн 79 дүгээр сургуулиас эхэллээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв, 79 дүгээр сургуулийн хамт олон болоод ХОУЗ-ийн төлөөлөгчид оролцлоо. 

Тус үйл ажиллагааны зорилго нь хүүхдийг багаас нь шүдээ угааж хэвшихэд оршино. Хүн амын ихэнх, тэр дундаа бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл их байдаг. Шүдний өвчин нь өөр төрлийн өвчний үндэслэл болох магадлалтай учраас үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийг багаас нь шүдээ зөв угааж хэвшүүлэх нь үр дүнтэй юм гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэллээ. Мөн тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн бүх хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд цаашилбал "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг бүх хүүхдийг хамруулах хэрэгтэйг онцлосон юм.
“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр нэг сарын хугацаатайгаар явагдах бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд нэгээс гуравдугаар ангийн бүх хүүхэд шүдний үзлэгт хамрагдах юм. Мөн долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлгээс үзлэг хийж, шаардлагатай оо, сойзны суурийг Дэлхийн зөн Дарь-Эх хөтөлбөрийн хамт олон бэлтгэж өгөхөөр хамтран ажиллаж байна.

“Цэвэр шүд -Эрүүл хүүхэд” хөтөлбөр эхэллээ   
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-03-25 16:05
shudtei mongol baihgui bolson 2-shirheg hiimel shud hiilgeh geed 5-n jil yavj bna daa uchir ni 2500$ diileh mongol hed baigaa gej bod hushnii samriin chinee joohon shud mohgold iim unetei baigaa iim unetei ashigtai naimaa mongoloos oor haana ch baihgui ?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Бидэнтэй нэгдээрэй