
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 25. Булаагч одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таатай өдөр. Гараг эрхэс удахгүй ирэх амралт, хүүхдүүд, хайр дурлалын талаарх таны бодол санааг дэмжин тусална. Энэ цаг мөчид та өөрийгөө илэрхийлэхэд тааламжтай үе бололтой. Зураач, зохиолч, болон жүжигчин хүмүүс тун ч завгүй байх бололтой. Гэвч, өдрийн төгсгөл гэхэд та хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх болно.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Та хэдий сонсох дургүй байсан ч, таны эмэгтэй найз, зөвлөх тань танд үнэтэй зөвлөгөө өгөх болно. Өөрийнхөө эсэргүү зангаасаа болж боломжоо алдах хэрэггүй. Энэ үед хөрөнгө оруулахад таатай. Гэхдээ одоохондоо та дөнгөж эхэлж байгаа учраас амжилтанд хүрэхийн тулд юуг анхаарах тал дээр мэргэжлийн тусламж, зөвлөгөө авсан ч болно.
Ихрийн орд (5/21-6/21): Буд гараг буцах эргэлт хийснээр таны харилцаа холбоо, аялал, сурлага хөдөлмөр болон аливаа албан уулзалтанд чинь саад учруулна. Энэ асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам нь уян хатан байж, урсгалаараа л явах хэрэгтэй. Хэрэгтэй үед тань ирсэн тусламжийг хүлээж авахдаа хэтэрхий бардам зан гаргах хэрэггүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Төрөлх гэрийн тань эрчим хүч таныг гай зовлонгоос хамгаалж, бие махбодийг төдийгүй оюун санааны хүч чадлыг сэргээнэ. Та гэрийнхнийгээ ихэд хайрлах бөгөөд тэд ч үүнийг мэддэг. Таны энэ насны зорилго бол өөрийн авьяас, эрч хүчээ хайр болгон хамгийн дотны хүмүүстээ зориулахад оршино
Арслангийн орд (7/23-8/22): Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Дэлхий ертөнц өнөөдөр таны талд байж, тааламжтай ашигтай ажлуудыг хийхэд сайхан энергээр тэтгэх болно. Арслангийнханы төсөөлөн бодох болон холыг харах ухаан тань нэмэгдэх болно. Өнөөдөр та ирээдүйгээ урам зориг болон хэрсүү ухаанаар харж чадахаар алсын хараатай байх болно. Мөн шинээр юм сурах, ур чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой цаг байх болно.
Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Эртний таалагддаг байсан хүнтэйгээ гэнэт уулзана. Энэ үед та сэтгэл хөдлөлөө нуухыг хичээгээрэй./энэ үеийг та xүч, цаг хугацаагаа үзэл бодлоо хамгаалах, мэргэжлийн асуудал шийдэх, ойр дотны болон хамт ажилладаг хүмүүстэйгээ учраа ололцоход зарцуулна. Танд ашигтайгаар шийдэгдэх магадлалтай. Амьдралыг үзэх үзэл, ертөнцийг харах хандлагыг тань сорино.
.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өндөр бүтээмжтэй өдөр. Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж, баярлуулах болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй болно гэдэгтээ найдаж болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Төвөгтэй өдөр. Энэ өдөр юу ч болсон тайван байж, эерэг арга замыг сонгоорой. Таны уур уцаар гарахад бэлэн байгаагийн дээр хүчирхэг од эрхсийн нөлөө, эргэн тойронд тань түгшүүртэй байдал, эмзэглэлийг авчирч мэдэх юм. Та маш олон хүмүүст олон юм хийж өгсөн нь гарцаагүй. Тиймээс та одоо үгүй гэж хэлэх талаар сурах хэрэгтэй. Ажилсаг хилэнцүүд хүртэл маш их хэмжээний тэсвэр хатуужлыг гаргах болно. Шинэ зүйлс сурах эсвэл бусдад юм заах нь танд жинхэнэ хэрэгтэй зүйл байж мэдэх юм.
Нумын орд (11/22-12/21): Цаг завгүй өдөр. Нумынханы хувьд өнөөдөр тун ч завгүй өдөр байх бололтой. Та өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр дүнг үзэх болно. Нумынханы бүтээлч чадвар дээшилнэ. Таны хөгжим тоглох, дуу дуулах, зураг зурах, болон гар урлал хийх хүсэл нэмэгдэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах шаардлага гарах бололтой.
Матрын орд (12/22-1/19): Болгоомжлох өдөр. Боломжуудыг барьж авч, урсгалаараа яв. Жолоочуудын хувьд энэ долоо хоногт их анхааралтай байх хэрэгтэй. Анхаарлаа сарниулах эсвэл гарцаагүй хий хоосон мөрөөдөх нь гай болон осолд хүргэж болзошгүй. Орой бага зэрэг хөгжилдөх учраас зарлага гарах нь мэдээж. Тиймээс гамнах хэмнэх талаас нь бодоход гэмгүй.
Хумхын орд (1/20-2/18): Сонирхолтой өдөр. Таны хийж байгаа ажил дандаа хэцүү бүтэж байгаа юм шиг санагдана. Таны ажил бүтэж байгаа болохоор та битгий шантраарай. Өнөө оройг хайрттайгаа нэгэн хэвийн бус зугаа цэнгэлтэй өнгөрөө. Хайртыгаа өвөрмөц онцгой үйлдэл, зүйлсээр гайхшруулахаас бүү эмээ гэдгийг зөвлөе.
Загасны орд (2/19-3/20): Өөрийн гэр бүлтэйгээ энэ өглөөг өнгөрөө. Гэвч байснаасаа илүү ихийг өгөх шаардлага гарч болох юм. Инээмсэглэл бэлэглэх бүхий л аргыг хэрэглэ. Өнөөдөр од эрхэсийн зүгээс таны гэр оронд анхаарлаа хандуулж байна. Гэр бүлийн бизнесээ хэлэлцэх нь гол асуудал байх болно. Энэ асуудлыг өглөө эртлэн шийд.
Өнөөдрийн зурхай /2014.03.26/ | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.