Шууд Chart

Суурин маллагаатай фермерийн аж ахуйд ариутгал, халдваргүйтгэл хийв

2020-02-07 18:26:08

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан даалгавар, 2020 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлж Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутагт байрлах суурин маллагаатай фермерийн аж ахуйд Мал эмнэлгийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьж ажиллалаа.
 
Ариутгал, халдваргүйтгэлийг Фермерийн аж ахуй /үхэр, гахай/ эрхэлж байгаа 5 аж ахуйн нэгж, 2 иргэний аж ахуйн байр, орчин, хэвтэр бууц, хашаа саравч, тоног хэрэгсэл нийт 855м2 талбайг хамруулан Hi-Cop ариутгалын бодисын 1;1000 уусмал, хлорын шохойн хуурай бодисоор хийлгүүлж, фермийн аж ахуйн малчин, туслах ажилчдад хувийн ариун цэврийг сахих, гар угаах, халдваргүйтгэх, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллав.

Суурин маллагаатай фермерийн аж ахуйд ариутгал, халдваргүйтгэл хийв  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй