Шууд Chart

Эрсдэл бүхий бүс нутгаас хүнс импортлохыг хязгаарлалаа

2020-02-12 12:01:31

Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан, короновирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь, нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд МХЕГ-аас хязгаарлаж байна.

Иймд хязгаарлалт хийж байгаа энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ямар нэг эрсдэл үүсгэхгүй хууль, журам, тушаалын хэрэгжилтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг мэдэгдье.


Эрсдэл бүхий бүс нутгаас хүнс импортлохыг хязгаарлалаа  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй