Шууд Chart

Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав

2020-02-17 15:53:55

Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.


Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав   
Үзсэн: 5684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 20:45
Бурхан минь халдварын нууц үе нь 24 хоног гээд байхад хальт халууныг нь үзээд оруулаад байгаа нь зөв үү. 40 гаран хоногийн дараа илэрсэн тохиолдлууд зөндөө байна гээд л бичээд байх юм
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 22:04
Irgenii uurgee bieluulj unen zov heleesee maani nohor
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 16:07
Tuuhii zagas ideed bhdaa yahav dee medeelelliin haaguur yavaad bga humuus ve. Hyatadad uvchin garsaniig zarlasnaas hoish uragshaa garsan humuusiig tataj avsan zardaliig uursduur ni toluuleh heregtei. Odoo bu avahaa bolih heregtei
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 19:12
Үнэн тэнэг юмаа. Монгол хүн мөн үү . Түүхий загас шүү.

Бидэнтэй нэгдээрэй