
Тус бүтээлийг “Jurassic world” нэг, хоёрдугаар ангийг найруулсан Колин Треворроу найруулж байна. Шинэ ангийн хөгжүүлэлт анх “Arcadia” нэртэй байсан бөгөөд зураг авалтын үеийн гэрэл зургууд нийтэд цацагдсанаар гуравдугаар анги “Dominion” нэрээр үзэгчдэд хүрэх нь тодорхой болсон юм.
Сонирхуулахад, “Jurassic world” киноны гуравдугаар ангийг Холливудын найруулагч Колин Треворроу болон Эмили Кармайкл нар хамтран бичсэн бөгөөд гол дүрийн жүжигчин болох Крис Пратт, Брайс Даллас Ховард, Сэм Нил, Лора Дерн, Жефф Голдблюм, Даниэль Пинеда, Жастис Смис нар өмнөх ангийн дүрээ дахин бүтээх аж.

“Юрийн галавын ертөнц” киноны гуравдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 39456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.