Шууд Chart

БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав

2020-03-01 09:11:16

Өчигдөр (2020.02.29) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гарган БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг 13:40 цагт Эрхүү хотоос татан авлаа. Эдгээр 38 иргэнийг Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, өвчний голомттой бүс нутгаас ирсэн, хоолой хөндүүрлэсэн, ханиалгасан, суулгасан гэх өгүүлэмжтэй долоон иргэнийг Сэлэнгэ аймгийн Халдвартын тасагт тусгаарлан, бусад 31 иргэн, автобусны 2 жолооч, нийт 33 иргэнийг  Алтанбулаг сум дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад авав. Одоогоор халуурсан, ханиалгасан иргэн байхгүй байна.

 Мөн өчигдөр буюу 28-ны шөнө 22:20 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн зорчигчдод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийж, Монгол Улсын дөрвөн иргэн БНСУ-ын Инчеон боомтоор дамжин Тайланд улсад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин орж ирснийг ажиглалтад авч Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна. 

 
 

БНСУ-аас дамжин ирсэн иргэдэд хяналт тандалт хийж тусгаарлав  
Үзсэн: 1587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй