Шууд Chart

Тусгай зөвшөөрлийн нэмэлт бичиг баримтыг цахимаар хүлээн авна

2020-03-01 09:18:50

Засгийн газраас шинэ коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд 20 ш зөөврийн рентген аппаратыг нийлүүлсэн. Энэ нь сэжигтэй тохиолдолд уушгинд онцгой хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах,  хяналт, ажиглалтад байгаа үйлчлүүлэгчийг зөөвөрлөхгүй, тухайн байршилд нь оношилгоонд хамруулах,  халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудын рентген кабинетын бэлэн байдлыг хангуулах, аппарат тоног төхөөрөмжийг аюулгүй хэрэглэх, үйлчлүүлэгч, эмч нарыг хамгаалах, халдваргүйжилт хийх талаар  зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед зэрэг эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүллээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах ба эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэмэлт бичиг баримтыг цахимаар хүлээн авч ажиллана.


Тусгай зөвшөөрлийн нэмэлт бичиг баримтыг цахимаар хүлээн авна  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй