
Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 1. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 2. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Амжилттай өдөр. Амьдралын хүч өндөр түвшинд байна. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Ямар ч ажлыг зоригтой хийснээр амжилт олно. Зөвхөн өөрийн зөн билэгтээ итгэ.
Үхрийн орд (4/20-5/20): Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр та гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магадгүй. Гэнэт өвдөж болзошгүй байна. Аялалаар бүү яв.
Ихрийн орд (5/21-6/21): Өөрийн авъяас чадварыг янз бүрийн салбарт харуулах боломж олдох таатай өдөр. Зөн билэг урьдчилан таамаглах чадвар хүчтэй болно. Өнөөдөр согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, эрүүл амьдралын хэв маяг баримтал. Хүүхдүүдтэйгээ цагыг өнгөрөөхийг хичээ.
Мэлхийн орд (6/22-7/22): Идэвхитэй өдөр. Хэрэв таны хийж буй зүйл ямар ч боломж дагуулдаггүй эсвэл хувь хүний хувиар таны гүйцэтгэлийг сайжруулдаггүй бол хийгээд хэрэггүй. Ажил дээрээ үлдэж, уурласнаасаа болж хүмүүс рүү орилж хашгирахаас илүүтэй ажлаасаа чөлөө авсан нь дээр. Хэрэв та шинэ хоолны дэглэм барих болон спортоор хичээллэх гэж байгаа бол одоо үүнийг хийхэд хамгийн тохиромжтой цаг ирээд байна.
Арслангийн орд (7/23-8/22): Тууштай өдөр. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж цаасан шувууны араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодол ба итгэл үнэмшилээ хамгаалахын оронд ашгийнхаа талаар бод. Өөрийн төлөвлөгөөндөө шинэ хүмүүсийг татан оролцуулахыг хичээ.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Дийлэнх охиныхон бахархаж хайрлан хүндэлж явдаг хүмүүстэйгээ хамтран ажиллах аз тохионо. Гэхдээ таны идэвхи чармайлт авъяас чадвар чинь амжилттай болох эсэхийг шийдэх нь. Хувийн амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадах бололтой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Шаардлагатай өдөр. Ажлынхантайгаа хэт их дэмий зүйл ярьснаас болж ажил чинь цалгардаж магадгүй бөгөөд таны энергийг барах болно. Муу үзүүлэлт гарган ажлынхаа зорилго болон амжилтыг бүү доош нь татаарай. Биелүүлэхэд хэцүү амлалтыг өгөхөөс болгоомжил. Өдрийн турш биеэ барьж хэцүүхэн байсан байдлаа үдээс хойш найзуудтайгаа уулзан бут цохих болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Аливаа үйл ажиллагаанд таагүй өдөр. Уулзалтууд бүтэмжгүй болж найдвар тасарч сэтгэл гонсойно. Энэ өдрийн таагүй хандлагуудыг эмзгээр бүү хүлээн ав. Сэтгэлийн хөнгөн хямралд орж магадгүй. Өөрөө өөрийгөө бүү буруутга, тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Нумын орд (11/22-12/21): Томоохон эд зүйл худалдан авах, гэрээ хэлцэл тохиролцоо хийхэд таатай өдөр. Таны хувьд муугүй цаг үе ирж байна. Та бүх эрч хүчээ төвлөрүүлж зөв гарц олж чадвал энэ өдөр ямар ч юмыг шинэчилж өөрчлөхөд үр дүнтэй болно. Гэртээ засвар хийх тавилганыхаа байрлалыг өөрчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болоход сайн.
Матрын орд (12/22-1/19): Төсөв санхүүгээ сайжруулахад таатай өдөр. Энэ өдөр таныг зохих ёсоор үнэлэх болно. Таны санал төлөвлөгөөг дэмжих болно. Харин албан хэргийн бичиг баримттай ажиллах хэрэггүй. Гэр оронд таны анхаарал оролцоо ихээхэн шаардлагатай байна.
Хумхын орд (1/20-2/18): Таагүй өдөр. Хүүхдүүдийн сурлага хүмүүжил мөн ахмад настангуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэлээн толгой өвдүүлж мөнгөн зарлага гарна. Гэрлэсэн хосуудын болон хайртай хүмүүсийн хооронд санхүүтэй холбоотой зөрчил үүснэ. Хумхынхан түрүүлж буулт хийх нь бүгдийг эвэнд нь оруулахад дөхөм байх болно.
Загасны орд (2/19-3/20): Шүүмжлэлт өдөр. Загаснууд юу ч хийсэн гэсэн сөрөг үр дагаварт хүрч өөрийн биш мэт харьцах болно. Тэд аюулын өмнөөс сөрөхийн оронд зөрүүд зан гаргаж жижиг зүйлд анхаарах болно. Ойр дотны хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрүүл маргаан нь хүрээгээ тэлж болзошгүй.
Өнөөдрийн зурхай /2014.04.01/ | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.