Шууд Chart

Байгаль орчин, нийгэмд ээлтэй сайн үйлсийн уриалгад нэгдэж байна

2020-06-16 12:49:09

“Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчин, нийгэмд ээлтэй, сайн зүйлс хийх уриалгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан системийн хэмжээнд гаргасан. Уриалгын дагуу нэгж бүр хийх ажлын төлөвлөгөө гаргасан бөгөөд НМХГ-ын албан хаагчид Сэлбэ гол дагуух хогийг цэвэрлэх бол орон нутагт мөн иргэд аялж, зугаалах дуртай байгалийн үзэсгэлэнт газар, булаг, рашаан, голын эрэг болон орон нутгийн авто зам дагуух хогийг цэвэрлэх, рашаан, булгийн эхийн хашаа, хамгаалалтыг засаж сэлбэх, мод тарих, зүлэгжүүлэх болон олон нийтийн газарт амны хаалтгүй яваа иргэдэд зөвлөгөө таниулга хийж амны хаалт тараах, ойн хортон шавжийн устгал хийх зэрэг ажлыг зарим байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлжээ.

 Түүнчлэн зарим хяналтын газар, албаны албан хаагчид эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг болох цус сэлбэх бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд” цусаа хандивлаж байгаа бол COVID-19 цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд тусгай горимоор олон хоногоор ажиллаж буй албан хаагчдын гэр бүлд “Талархлын захидал” илгээж байгаа аж. 


Байгаль орчин, нийгэмд ээлтэй сайн үйлсийн уриалгад нэгдэж байна  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй