Шууд Chart

Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

2020-06-26 08:52:33

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 удаагийн нислэгээр Оросын Холбооны Улсаас 114 оюутан болон ялалтын түүхт 75 жилийн ойн сүрт жагсаалд оролцсон Монголын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн нийт 75 албан хаагчид эх орондоо ирлээ.

Тусгай үүргийн нислэгээр ирж буй оюутнуудыг ХӨСҮТ, ЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний алба хаагчдыг Бага баян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлахаар халдваргүйжүүлэлт, тээвэрлэлтийн ажил одоо зохион байгуулагдаж байна.

Алба хаагчдын гар тээш, тээвэрлэх автобусны эцсийн халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Ц.Энхбаяр болон Хариу арга хэмжээний 1 дүгээр багийн ахлагч Ц.Отгонцэцэг нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллаж байна.


Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ  
Үзсэн: 2110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй