Шууд Chart

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

2020-06-29 15:33:29

Улсын Онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лаборатрийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Иймд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар  тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа болно. Монгол Улсад орж короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байгаа билээ.


Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй