Шууд Chart

Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт шалгалт хийнэ

2020-08-18 17:43:15

Монгол Улсын Шадар сайдын 72 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар журмын төсөл болон санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар Сайдын ажлын алба, МХЕГ, ОБЕГ, СЯ, ЭМЯ, ХНХЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн төлөөллүүд орж ажилласан юм. Ажлын хэсгээс, Монгол Улсын Шадар Сайдын 02 тоот “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай”  албан даалгавар, БШУС-ын А/17 тоот “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тушаал, Шадар сайд болон Сангийн яам, ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны сайдуудын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” хамтарсан тушаал, МХЕГ-ын даргын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай” албан даалгаврыг гаргаад байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын Боловсролын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Хүнсний чанар стандартын хяналтын 130 гаруй улсын байцаагч энэ сарын 20-ны өдрөөс эхлэн бүх шатны сургууль, цэцэрлэг хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэг сахиулах бэлтгэл хангагдсан эсэхэд  хяналт шалгалт хийнэ.

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 820 сургуульд 640 мянган суралцагч, 1439 цэцэрлэгт 263 333 хүүхэд, 93 их дээд сургуульд 150 мянган оюутан, Мэргэжлийн боловсрол, сургалтын  80 байгууллагад 37806 суралцагч суралцах юм.


Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт шалгалт хийнэ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй