Шууд Chart

Аймгийн хэмжээнд 525 га талбай эвдрэлд оржээ

2020-09-11 11:55:18

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020” аяны хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран тус аймгийн 12 суманд үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, бичил уурхай болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Ховд аймгийн хэмжээнд эвдрэлд орсон нийт 525 га газар байгаагаас 259.9 га талбайд Хөшөөтийн уурхай болон бусад компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Одоогийн байдлаар олборлолт хийгдэхгүй байгаа 148.5 га эвдэрсэн талбайн 3,5 га газар нөхөн сэргээлт хийгдсэн бол 27 га газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд 525 га талбай эвдрэлд оржээ  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй