Шууд Chart

Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

2020-09-14 11:42:25

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ.

Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16кг, хясааны мах 4кг, амталж дарсан дун 4кг, амталсан хавч 18кг, хясаа 18кг, наймаалжны мах 20кг, загасны нурууны цул мах 20кг, хөлдүү загас 18кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.


Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй