Шууд Chart

Биеийн тамирын багш нар хөлбөмбөгийн “Грассрүүтс” сургалтад хамрагдлаа

2020-11-10 11:19:27

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Грассрүүтс” сургалт Сүхбаатар аймагт гурван өдөр болж өндөрлөлөө.

Үүнд ЕБС-ийн биеийн тамирын багш, цэцэрлэгийн хөдөлгөөн заслын багш нар хамрагджээ.

Сургалтын гол зорилго нь нийтийн хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, сурталчилан таниулах. Харин орон нутагт энэ ажлыг хэрэгжүүлэгчид нь биеийн тамирын багш нар юм. Гэтэл сургуулийн биеийн тамирын багш нарын тухайд хөлбөмбөгийн суурь мэдлэг хомс, энэ төрлийн сургалтад ч хамрагдаж байгаагүй аж. Тиймээс сургалтыг онол болон практик дадлага гэсэн хоёр чиглэлээр явуулж байгаа нь маш үр дүнтэй болж байна гэж зохион байгуулагчид онцолж байна.

Гурван өдөр үргэлжилсэн сургалтын төгсгөлд МХБХ-ны удирдлагын төлөөлөл, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь орон нутгийн клуб, багш дасгалжуулагч, шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх, цаашлаад засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусгуулах зорилготой юм.

Ийнхүү сургуулийн биеийн тамирын багш нар гурван өдрийн турш хөл бөмбөгийн талаар олон мэдлэг мэдээлэл авч зохих ур чадварыг ч эзэмшжээ. Харин үүнийгээ сум орон нутгийн хүүхэд багачууддаа зааж сурган, нийтийн хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Биеийн тамирын багш нар хөлбөмбөгийн “Грассрүүтс” сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй