Шууд Chart

Дархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-06-24 10:20:30

Гал унтраах техник спортын эрэгтэй 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний 4х100 метрийн төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Улсын дээд рекордыг өмнө нь 57:77 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг эзэмшдэг байсан юм.

Тус төрөл нь 400 метрийн урттай, зууван цагариг хэлбэртэй 100 метр бүхий дөрвөн хэсэг гүйлтийн замаас бүрддэг бөгөөд замын өргөн 2.5 метр, хязгаарлах шугамын өргөн 5 см, гүйлтийн замыг зүүн гар талаас 1, 2 дугаар зам гэж дугаарлаж дасгал гүйцэтгэх аргачлалаар зохион байгуулдаг онцлогтой.


Дархан-Уул аймгийн баг тамирчид 57:29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй