Шууд Chart

“Цахим орчинд өнгө нэмье” гар зургийн уралдааны дүн гарлаа

2020-12-29 12:44:03

Соёл, урлагийн газраас “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын дунд түүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, түүх, өв соёлоороо бахархах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг урилан “Цахим орчинд өнгө нэмье” гар зургийн уралдааныг зарласан.

Уралдаан ЕБС-ийн сурагчдын дунд 6-9, 10-13, 14-17 гэсэн 3 насны ангиллаар дээрх сэдвийн хүрээнд, цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд “Би аав ээжтэйгээ” сэдвийн хүрээнд явагдсан юм.
Гар зургийн уралдаанд нийт 230 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд уралдааны шүүгчээр МУУГЗ, зураач Ц.Мөнхжин, Төрийн соёрхолт, барималч Ц.Амгалан нар ажиллаж доорх байдлаар шилдэг зургийн эздийг тодрууллаа.

Ерөнхий боловсролын сургууль:

6-9 насны ангилалд нийт 69 бүтээл ирүүлснээс удирдамжид заасан сэдвийн хүрээнд зурах гэсэн шаардлагын дагуу 62 бүтээлээс шалгаруулалт хийв.

1- р байр Э.Содбилэг /9 нас/
2- байр Ц.Шүүдэрцэцэг /8 нас/
3- байр A.Ургахнаран /9 нас/

10-13 насны ангилалд 63 бүтээл ирүүлснээс 60 бүтээлээс шалгаруулалт хийлээ.

1-р байр Ж.Даваажаргал /11 нас/
2-р байр С.Маралмаа /13 нас/
3-р байр Э. Билгүүнбаяр /11 нас/

14-17 насны ангилалд нийт 38 бүтээл ирүүлснээс:

1-р байр Х.Халиунболд /17 нас/
2-р байр Б.Ануужин /17 нас/
3-р байр М.Хонгорзул /17 нас/

Цэцэрлэг:

Цэцэрлэгийн насны ангилалд нийт 56 бүтээл ирүүлснээс:

1-р байр Б.Цэгц /3 нас/
2-р байр З.Сондор /4 нас/
3-р байр М.Цолмон /5 нас/ нар тус тус шалгарлаа.

 

Эх сурвалж: Соёл, урлагийн газар


























“Цахим орчинд өнгө нэмье” гар зургийн уралдааны дүн гарлаа   
Үзсэн: 43284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй