Шууд Chart

Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо

2026-08-28 16:40:23

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр хурлын шийдвэрүүд гарч эцэслэн шийдэгдэнэ.

COP17 hурлын зохион байгуулалт болон оролцогч нарын талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын сүүлийн өдөр. Энэ хурлын хугацаанд хэчнээн төсөл хөтөлбөр хэлэлцэв. Хэчнээн  төлөөөлөгчид оролцсон бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. СОР17 хуралд 20  мянга гаруй гадна дотны төлөөлөгчид  хуралд оролцлоо. Өнөөдрийн байдлаар 12 мянган гадны төлөөлөгчид цөлжилт газрын доройтлын талаар хэрхэн ажиллах анхаарах, хэдийн хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,аль нутгийн бүсэд ажиллах,  төсөл хөтөлбөрийг хэн хариуцах гэх зэрэг томоохон ажил ярилцлаа. Сүүлийн өдөр улс орнуудын хэлэлцээрийн багууд ажиллаж байна.  Энэ хэлэлцээрийн 196 орны хэлэлцээр бага дээр дурьдсан асуудлыг хэлэлцэж байна.  Манай улс энэ хурлыг хоёр жил удирдана.  Мөн 2030 оноос хойш цөлжилт, газрын доройтлын эсрэг бид яаж ажиллах асуудлыг ч хэлэлцэж байна.

-Энэ хурлын хугацаанд манай улсад шууд үлдэх  өгөөжтэй  нь ямар байв?

Энэ хурлаас үлдэж байгаа өвийг гурван ажиллаж үзэж байна. Нэгдүгээр шууд орох үр дүн. Энэ хурлыг зохион байгуулахдаа 10 мянган төлөөлөгч оролцоно гэж төсөвлөж, 150 орчим тэрбум төгрөгийн шууд орлого орно гэж төлөвлөсөн. Энэ нь хуралд оролцож байгаа оролцогч нар цай кофе, хоол унд, зочид буудлын заралдаа өөрөө төлдөг онцлогтой. Үүнээс орох орлогыг 150 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй оролцогч, 12 мянга гаруй гаднын төлөөлөгчийг дагаж ирсэн баг гэр бүл, найз нөхөд Монгол Улсад ирсэн гэсэн мэдээ бидэнд байна. Хурлыг зохион байгуулахаар манай улс 86 улсын визийг чөлөөлж, визгүй нэвтрүүлж байгаа. Мөн хуралд оролцож байгаа улс орнууд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа павильон 22 улс 66 байгууллага 88 павильон байсан. Үүнийг үндэсний 19 компани 20 хоногийн дотор угсарч ашиглалтад оруулсан. Үүнээс 6 тэрбум төгрөг шууд хөрөнгө оруулалт барилгын салбар орж ирсэн. Энэ мэт шууд үр дүнг хэлж болж байна.

Хоёрдугаар манай улсын Засгийн газраас тавьсан гурван санаачилгыг хүрээнд 300 гаруй төсөл хөтөлбөр танилцуулагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал санаачилсан Засгийн газрын тэргүүлэх төслийн нэг болох Байгальд ээлтэй ногоон дата төвийн төсөл олны анхаарлыг татлаа. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Европын хөрөнгө оруулалтын банк Ой сан санхүүжилт болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр болсон. Мөн Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ мэт олон ажлууд хийгдэж байна.

-Энэ хурлаар цөлжилт газрын доройтлын асуудал яригдсан. Манай улсын хувьд цөлжилт нэлээд өндөр байгаа?

Цөлжилт газрын доройтол Монгол Улс, Африк улсын асуудал биш. Энэ дэлхийн нийтийн асуудал. Энэ дэлхийн нийтийн асуудал бөгөөд дэлхийн нийтийн газар нутгийн  40 хувь нь цөлжилт газрын доройтолд нирвэгдсэн байна. Монгол Улс 81,9 гэж бүр өндөр үзүүлэлтэй байгаа. Энэ цөлжилт газрын доройтол нь ганц нь газрын асуудал биш. Газар дээр ургаж байгаа ургамлын гарц муугаар нөлөөлдөг. Энэ эдийн засаг хүний амьдралд шууд нөлөөлдөг учраас цөлжилтийн эсрэг тэмцэх талаар дэлхийн улс орнуудад 12 хоног ярилцлаа. Үүний хүрээнд бусад конвенцийн зохион байгуулах бэлтгэл ажлыг нэг шат ахиулаа. Манайхаас гарсан шийдвэр дээр үндэслэж, дараа хоёр СОР-ын хурлын шийдвэр гарна. Манай улсын зохион байгуулалт дээр ямар нэгэн алдаа дутагдал гараагүй. Ирэх 11 дүгээр сард Уур амьсгалын СОР-ыг зохион байгуулах үндэсний хорооны төлөөллүүд Монгол Улсад ирж, бидний зохион байгуулалтаас туршлага судлаж байгаа. Энэ бидний ажлын нэг дүн гэж бодож байна. Байгаль орчны сэдэв хүн бүрийн сэдэв, хүн бүрийн оролцоо гэдгийг хэлмээр байна.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй