Шууд Chart

Дундговь аймгийн боловсролын байгууллагуудын багш нарын 78 дахь бага хурал зохион байгуулагдлаа

2026-08-31 09:09:59

Дундговь аймгийн боловсролын сургалтын байгууллагуудын 2026-2027 оны хичээлийн жилийн “Багш нарын 78 дахь бага хурал”-ыг 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд цахим болон танхимын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Тус бага хуралд сургуулийн 20 захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, Боловсролын газрын удирдлага, арга зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нар зэрэг нийт 270 төлөөлөгч оролцлоо.

Мөн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир цахимаар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч П.Бүрэнжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Хүрэлбаатар, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар урилгаар оролцлоо.

Бага хурлын хүрээнд:

1. Боловсролын салбарын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг аймгийн удирдлагуудын түвшинд танилцуулж, хэлэлцүүлэх

2. Шинэ хичээлийн жилийн онцлог үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах

3. Боловсролын байгууллагуудын 2026-2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн батлах зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

“Багш нарын 78 дахь бага хурал”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр боловсролын салбарын сургалтын байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулж, сургалтын чанарыг ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 546.9 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмжийг олголоо.

Мөн гамшгийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас олгосон хүмүүнлэгийн тусламжийг Монголын Улаан загалмай нийгэмлэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран аймгийн 23 цэцэрлэг, 19 сургуульд хүлээлгэн өглөө.

Тусламжийн хүрээнд 7 төрлийн нийт 500 ширхэг хичээлийн хэрэглэл, тоглоомын багцыг боловсролын байгууллагуудад олгосон байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

 


Дундговь аймгийн боловсролын байгууллагуудын багш нарын 78 дахь бага хурал зохион байгуулагдлаа  
Үзсэн: 25 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй