ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч, аюулгүй ухааны доктор Ч.Мэндэлмааг өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр докторын зэргийг хамгаалсан юм.

Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гадаад, дотоодод 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 гаруй судалгааны ажил, төслийн 6 судалгааны ажил, 10 гаруй ном, гарын авлага, улсын нөөцийн чиглэлээр 8 гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг боловсруулжээ.
Хошууч Ч.Мэндэлмаа нь Онцгой байдлын албанаас төрсөн дөрөв дэх эмэгтэй доктор болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Онцгой байдлын албанаас төрсөн 4 дэх эмэгтэй докторт хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.