Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв 2026 оны эхний хагас жилд нийт 196 удаагийн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж, давхардсан тоогоор 4,286 иргэнийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа.
Ингэснээр оны эхэнд хүн амын 20 хувийг боловсролын үйлчилгээнд хамруулах зорилтынхоо 10 хувийг хагас жилийн байдлаар хэрэгжүүлээд байна.
Үйл ажиллагааны тоон үзүүлэлт, чиглэлээс дурдвал:
Үндсэн сургалт: Нийт 190 удаагийн сургалтаар 3,831 иргэнд насан туршийн боловсролын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс нэгдүгээр улиралд 2,030, хоёрдугаар улиралд 1,801 иргэн хамрагджээ.
Нөлөөллийн ажил: Хамтрагч байгууллагуудтай хамтран 6 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 455 иргэнийг хамруулсан байна.
Онцлох хөтөлбөрүүд: Ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зорилгоор үсчин бэлтгэх сургалт, төрийн албаны захиалгат мэдээллийн ажилтан бэлтгэх сургалт, Хүүхдийг ивээх сантай хамтарсан тогтвортой хөгжлийн сургалт, мөн 505 иргэнийг хамруулсан эрүүл харилцаа, сэтгэл зүйн боловсролын модулиудыг хэрэгжүүлжээ.
Тус төв цаашид сургалтын орчны тав тух, хүртээмж, чанарыг сайжруулж, иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

| Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа | ||
| Үзсэн: 36 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.