Шууд Chart

УОК-оос тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ

2021-04-12 17:03:17

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы үүрэг болгосны дагуу дүүргүүдэд зарим тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд Улсын Онцгой комиссоос хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд УОК-ын ажлын хэсэг өнөөдөр дүүрэгт ажиллаж, дүүргийн Онцгой комисс, Шуурхай штаб, хороодын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж үзэж танилцлаа.

УОК-ын дэргэдэх Хяналт шалгалтын хэсгийн гишүүн, ОБЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа А.Баян-Эрдэнэ, ЗХЖШ-ын хяналт шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Амартүвшин нар эхлээд дүүргийн Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо.

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын дарга Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар бүх нийтийн бэлэн байдлын үед дүүрэгтээ авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.

Дараагаар нь УОК-ын ажлын хэсгийн гишүүд хоёр болон наймдугаар хорооны үйл ажиллагаа, шийдвэрүүдийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.


УОК-оос тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй