Шууд Chart

Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ

2021-04-13 19:23:03

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүллээ. Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавирусийн зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. Тодруулбал, замын заадас, засварын ажлыг Энхтайваны өргөн чөлөө буюу ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замд хийж эхэллээ. Мөн тэмдэг, хайс арчлалтын ажлыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудад хийж байна. Түүнчлэн Гачууртын гүүрний далангийн бэхэлгээний ажил хийж байгаа юм.

2021 онд нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх авто замд  65.000 ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 метр урт заадас, 65359.47 ам метр тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннелийн засварын ажлууд хийхээр төлөвлөсөн юм гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй