Шууд Chart

ЗГ: Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа

2026-03-18 14:18:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

Түүхч эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон. 

Анагаах Ухааны боловсрол олгож буй их, дээд сургуульд жил бүр 200-300 УАУ-ы эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 12 хувьд уламжлалт анагаах ухааны аргаар эмнэлзүйн тусламжийг 1200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэл хөгжиж өдгөө дотоодын эмийн долоон үйлдвэрт 1000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, эмийн зах зээлийн 1-2 хувийг хангаж байна. 

Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх,  ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрхзүйн орчны сайжруулах,  уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг  тусган боловсруулан  танилцуулж байна.   


ЗГ: Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй