Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 10 дугаар хуралдаан гуравдугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сонгуулийн ерөнхий хороо, Шүүхийн сахилгын хорооны Хууль зүйн хэлтсийн дарга, Зам, тээврийн яамны удирдах зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, хэлэлцэн шийдвэрлэв.
Удирдах албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалтад хамгийн өндөр авч тэнцсэн иргэдэд Төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд тухайн албан тушаалдаа тогтвор суурьшилтай ажиллаж мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийг захилаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тухайн албан тушаалд хамаарах хуулийг баримталж, ёс зүй, хариуцлагатай ажиллахыг зөвлөв.
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлж, дөрвөн гишүүн томиллоо. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хоёр гишүүн нэмж томилов.
Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарч ажиллахыг зөвлөлөө. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүллээ.
Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, шаардлага хангасан иргэдийг нөөцөд бүртгэх тогтоол батлав гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
| Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.