Шууд Chart

Эрүү, зөрчлийн хэргийг шалгах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөмж хүргүүллээ

2021-04-14 10:41:41

Цагдаагийн алба хаагчид сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнийг эрүү, зөрчлийн хэрэгт холбогдуулан саатуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа дохионы хэлмэрч байлцуулахгүй байх, харилцааны бэрхшээл үүссэн үед гэр бүлд нь шуурхай мэдэгдэж, тусламж авах боломжоор хангахгүй байх нь эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд эдлэх иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, улмаар хэргээ шударгаар шүүлгэх эрх нь зөрчигдөх эрсдэл үүсгэж байна.

Иймд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнийг эрүү, зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгахдаа дохионы хэлмэрчээр хангах талаар удирдлага, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ, зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг салбарын байгууллагуудтай хамтран бий болгох талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Зөвлөмжийг 2021 оны 4 дүгээр сарын 12-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болдод хүргүүллээ.

Хүн бүрийн ижил үнэ цэнэ, нийгмийн тэгш эрхтэй гишүүн байх нөхцлийг хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоог баталгаажуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг Хүний эрхийн Үндэсний Комисс хянаж байна.


Эрүү, зөрчлийн хэргийг шалгах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөмж хүргүүллээ  
Үзсэн: 1863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй