Улаанбурхан нь Paramyxoviridae овгийн Morbillivirus-ийн төрөлд багтдаг вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархдаг цочмог халдварт өвчин юм. Халдвар нь агаар дуслын замаар хүнээс хүнд амархан дамжин халдварладаг.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, мөн өмнө нь улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй байдаг.
Өвчний эхний буюу урьтал үед илрэх шинж тэмдэг
- Халуурах
- Нүд улайж, салст үрэвсэх
- Хамраас ус гоожих
- Ханиалгах
- Жавжны салст бүрхүүл дээр улаан хүрээтэй жижиг цагаан толбо үүсэх
(Копликийн толбо гэж нэрлэдэг)
Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, бусдад халдвар тараахаас сэргийлэх нь чухал.
Улаанбурханаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм. Товлолын вакцинд цаг тухайд нь хамрагдаж, өөрийгөө болон хүүхдээ хамгаалаарай.
| Дархлаажуулалтад хамрагдаагүй, улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй | ||
| Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.