Шууд Chart

Путин, Трамп нар Иран, Украин, Венесуэлийн асуудлыг хэлэлцлээ

2026-03-10 17:00:17

Оросын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлснээр, Владимир Путин ба Доналд Трамп нар өчигдөр /2026.03.09/ утсаар ярилцав. Тэдний яриа  нэг цаг үргэлжилсэн бөгөөд олон улсын нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хамарсан бөгөөд ажил хэрэгч, илэн далангүй, бүтээлч байсан гэж хэвлэлүүд тэмдэглэжээ.

Тус ярианы үеэр Ираны мөргөлдөөн болон АНУ-Израилийн үйл ажиллагаа, Украин дахь тохиролцооны талаарх 3 талт хэлэлцээр гол анхаарлын төвд байлаа. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп харилцаа холбоо тогтмол байх ёстойг онцолж, Владимир Путин үүнд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

В.Путин хэлэхдээ,  мөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар хурдан шийдвэрлэх чиглэлд анхаарч буйг тэмдэглэжээ. Харин Доналд Трамп Украин дахь мөргөлдөөнийг гал зогсоох, урт хугацааны тохиролцоонд хүрэх замаар аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Трамп болон түүний багийн зуучлалын хүчин чармайлтыг сайшаасан бөгөөд Оросын цэргүүдийн тулалдааны шугамын дагуух амжилт, нөхцөл байдлыг тайлбарласан нь Киевийн дэглэмийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд түлхэц болох боломжтой гэж онцолсон байна.

Удирдагчид Венесуэлийн асуудал, ялангуяа дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлөх нөхцөл байдлыг хөнджээ. Энэхүү утасны яриа нь олон улсын бодлогын чиглэлээр Орос, АНУ-ын хийж буй ажилд практик үр дагавар авчрах боломжтой, маш мэдээлэл баялаг яриа хэлэлцээ болсон гэж шинжээчид дүгнэж байна.


Путин, Трамп нар Иран, Украин, Венесуэлийн асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй