Шууд Chart

Бразилын Дээд шүүх санхүүгийн залилангийн хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчийг баривчлах шийдвэр гаргажээ

2026-03-12 12:00:35

Бразилын дээд шүүх санхүүгийн томоохон залилангийн хэрэгт холбогдсон бизнес эрхлэгч Даниэл Воркарог баривчлах шийдвэр гаргасан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Түүнийг банк санхүүгийн салбартай холбогдох 12 тэрбум реал буюу хоёр тэрбум ам.долларын залилан, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, шүүхийн дотоод системийн халдлага болон сэтгүүлчдийг заналхийлсэн зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Бразилын дээд шүүхийн шүүгч Андре Мендонса 48 хуудас бүхий шүүхийн шийдвэрт гарын үсэг зурж, баривчлах тогтоолыг баталсан бөгөөд шүүгч шийдвэртээ "санхүү, шүүхийн системд халдсан", "зохион байгуулалттай гэмт хэрэг", "мөнгө угаах" зэрэг шинжтэйг онцолсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сан-Паулу, Минас Жерайс мужид нэгжлэг хийж, санхүүгийн баримт бичиг болон хөрөнгө шалгах ажиллагааг явуулснаар уг хэрэгт холбогдох их хэмжээний хөрөнгийг царцаасан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Эх сурвалж: https://apnews.com


Бразилын Дээд шүүх санхүүгийн залилангийн хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчийг баривчлах шийдвэр гаргажээ  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй