Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх А.Даваажаргал болон зөвлөх Ж.Чойханд нар өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс лабораторийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, лабораторийн тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа тухай болон итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал, стандартын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.
УИХ-ын хаврын чуулганд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хуульд лабораторийн асуудлыг тусдаа бүлэг болгон оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, лавлагаа шатны лабораторийн эрхлэх асуудал чиг үүргийг тодорхой болгох, хувийн хэвшлийг лабораторийн салбарт бизнес эрхлэх боломжоор хангаж, хамтран ажиллах, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар цаашид энэ салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтойг Шадар сайдын Ахлах зөвлөх А.Даваажаргал онцоллоо.
Мөн өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалд эрсдэлд орсон, чанаргүй, хуурамч хүнс бараа бүтээгдэхүүний хяналт хязгаарлагдмал, хүнсний бүтээгдэхүүнд олон улсын жишигт нийцсэн лабораторийн шинжилгээ хийгдэхгүй ( бичил хуванцар, будагч бодис, удаан нөөшлөгч) байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг талаар талууд санал нэгдэв.
Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, орон нутаг, тухайн салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулж санал тавьсан бөгөөд илүү боловсронгуй эрх зүйн орчинтой болох ажилд хамтарч ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
| Лабораториудын талаарх бодлогын шинэчлэлд төр-хувийн хэвшил хамтарч ажиллана | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.