Шууд Chart

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ

2026-03-12 13:34:42

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдсэн мэдээлэл гаргажээ. Орон сууцны үнийн индекс 2026 оны 2 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.

 Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна. 

2026 оны 2-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна. 

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.

2026 оны 2-р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурсан байна. 

 


Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй