Шууд Chart

Орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ

2021-04-15 09:53:16

УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж,  “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ.  Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл авахыг хүссэн аймгийнхаа Шуурхай штабтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, штабын дугаарууд нь 8 оронтой ба 70-аар эхлэн аймгийн код 2 оронг бичээд бүгд 0119-ээр төгсөх юм.

Өмнө нь Шуурхай штабт ашиглагдаж байсан дугаарууд шинэ дугаарт дуудлага шилжүүлэх замаар ажиллах тул дуудлага алдах, иргэд будилах асуудалгүй үүсэхгүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй