Шууд Chart

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

2021-04-15 12:02:27

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны 2 сарын 16 ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд  өгч байв.

УОК-ын өргөтгөсөн 5 дугаар хуралдаанд гаргасан тус  шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон геофизикийн хүрээлэнд ажиллалаа. Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн  станц байгуулахаар төлөвлөж байгаа  болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй  мэдээлэл өглөө. Газар хөдлөлтийн зарлан мэдээллэх төвийн цагийн серверийн  үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд  шинээр байгуулах  станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн  дагуу  газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад  суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.


Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй