Шууд Chart

Төслийн хүрээнд холбооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2021-04-18 10:19:57

Онцгой байдлын ерөнхий газраас “ Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон  Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 6, 8, 9, 10 дугаар багт хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд 11.5 сая төгрөгийн өртөг бүхий холбооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ингэснээр ой, хээрийн түймэр, эрэн хайх, аврах ажиллагаа болон бусад гамшгийн голомтод алслагдсан сүлжээгүй үед машинд суурилуулж холбооны хэрэгслүүдийн тусламжтай алба хаагчид хоорондоо холбогдож, мэдээллийг  шуурхай солилцох боломжтой боллоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Төслийн хүрээнд холбооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй