Дорнод аймгийн Халхгол, Булган суманд өнөөдөр (2026.04.04) бүртгэгдсэн хоёр хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай III баг "Шувуут" гэдэг газар 11:15 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул III баг "Захч" гэдэг газар 14:05 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Дорнод аймагт гарсан 2 хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.