Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 11:00-18:00 цагийн хооронд “Дугуйтай өдөрлөг” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр виртуал дугуйн тэмцээн, баланс байк дугуйн тэмцээн, фиксил дугуйн тэмцээн, BMX дугуйн тэмцээнийг тус тус зохион байгуулна.
Мөн дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, унадаг дугуй унахын ач холбогдлын талаар мэдээллийг сонирхон авах боломжтой.
| Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна | ||
| Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.