АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотноо 4 сарын 4 ны өдөр зохион байгуулагдсан “Journeymen Wrestling World Classic” залуучуудын олон улсын нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 7 тамирчнаас 65.8 кг-ын жинд New Gen Team клубын тамирчин Б.Ренчинпэлжээ гайхалтай амжилт үзүүлж, 7 тойрогт дараалан 7 ялалт байгуулснаар аваргын алтан бүсний эзэн боллоо.

Ингэснээр Монгол Улс тус тэмцээнээс хоёр дахь удаагаа аваргын бүс хүртэж буй юм. Энэхүү бүсийг үүнээс өмнө мөн New Gen Team клубын тамирчин Д.Нарантулга хүртэж, шилдэг бөхөөр тодорч байсан билээ.
Мөн энэ жилийн тэмцээнд72.6 кг-ын жинд Дархан Эрхэт клубын тамирчин М.Мөнх-Очир 102 кг-ын жинд өрсөлдсөн Э.Бямбадорж нар мөнгөн медалийн эзэн боллоо.
129 кг-ын жинд Төв Арж клубын тамирчин Ц.Буянтогтох хүрэл медаль хүртэж, Монголын багийн амжилтыг арвижуулав.
Тус тэмцээнд 9 орны 480 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь өрсөлдөөний түвшин ямар өндөр байсныг илтгэж байна.
Багийг удирдан оролцсон чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Спортын төв сургуулийн багш, ОУХМ Ц.Оюунболд тамирчдаа амжилттай удирдан оролцлоо.
Манай тамирчид цаашид 5 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж, олон улсын туршлагаа улам баяжуулан эх орныхоо зүг буцах юм.
| Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо | ||
| Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.