
Тус ёслолын үзэгчдийн хамгийн их сонирхдог төрлүүдэд ялалт байгуулсан уран бүтээлчид болон уран бүтээлийн талаар тоймлон хүргэж байна.
ШИЛДЭГ КИНО – "Nomadland"
БНХАУ-ын найруулагч Члое Зжаогийн "Nomadland" кино гол төрөлд ялалт байгууллаа.
Эргэн сануулахад тус бүтээл өнгөрсөн сард Кино урлагийн дээд хоёр шагналын нэг болох 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос шилдэг драма төрөлд ялалт байгуулсан билээ.
Шилдэг найруулагч - Члое Зжао
Өнгөрсөн сард 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын шилдэг найруулагчаар шалгарсан БНХАУ-ын найруулагч Члое Зжао "Nomadland" бүтээлээрээ энэ төрөлд ялалт байгууллаа.
Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын дүн гарахад БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн "Parasite" буюу “Шимэгч” бүтээл шилдэг эх зохиол, гадаад хэл дээрх шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг хүртснээс гадна хамгийн гол шагнал болох шилдэг кино төрөлд Оскар хүртсэн. Тэгвэл энэ жил БНХАУ-ын найруулагч Члое Зжаогийн "Nomadland" бүтээл Бун Жун У-гийн шилдэг кино, шилдэг найруулагч төрөлд ялалт байгуулсан амжилтыг давтлаа.
Шилдэг зураг авалт – Эрик Мессершмидт
АНУ-ын зураглаач Эрик Мессершмидт “Mank” киногоор Шилдэг зураг авалт төрөлд ялалт байгуулав.
Шилдэг эмэгтэй жүжигчин - Фрэнсис МакДорманд
Энэ төрөлд мөн л "Nomadland" киноны гол дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Фрэнсис МакДорманд “алтан баримал”-ын эзэн боллоо.
Шилдэг эрэгтэй жүжигчин - Энтони Хопкинс
Холливудын алдарт жүжигчин Энтони Хопкинс “The Father” кинонд бүтээсэн аавын дүрээрээ “алтан баримал” хүртлээ. Тэрбээр 1992 онд алдарт “The Silence of the Lambs” кинонд бүтээсэн дүрээрээ мөн Оскарын шагналын эзэн болж байв.
Шилдэг эмэгтэй туслах дүр – Юн Ёо Жон
БНСУ-ын найруулагч Бун Жун У Өмнөд Солонгосчуудад хаалттай байсан АНУ-ын Кино академийн хаалгаар хүч түрэн орж, Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос нэг дор дөрвөн Оскар авсан бол энэ удаад Юн Ёо Жон “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал авсан анхны Өмнөд Солонгос жүжигчин, шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн Азийн хоёр дахь эмэгтэй жүжигчин болж байна.
Шилдэг эрэгтэй туслах дүр - Даниел Калууяа
Британийн жүжигчин Даниел Калууяа “Judas and the Black Messiah” бүтээлээрээ энэ төрөлд ялалт байгууллаа.
Шилдэг эффекс – “Tenet”
"Warner bros" кино компани, "Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" киноны найруулагч Кристофер Ноланы “Tenet” кино шилдэг эффект төрөлд “алтан баримал хүртлээ.
Сонирхуулахад, 225 сая ам.долларын өртгөөр бүтсэн дээрх киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Мөн зураг авалтын үеэр том оврын зорчигч тээврийн “БОИНГ-747” онгоц дэлбэлсэн юм.
Шилдэг анимэйшн – “Soul”
Диснэй кино компанийн нээлтээ хийсэн даруйдаа бүх насны үзэгчдийг байлдан дагуулсан “Soul” анимэйшн “алтан баримал” хүртлээ.
Гадаад хэл дээрх шилдэг кино – “Another round”
ОСКАР: Холливуд дахин Ази найруулагчид “бууж өглөө” | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.