Шууд Chart

ДХИС-ийн алба хаагчдын бүтээл “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ

2021-04-28 12:51:41

ОХУ-ын Томскийн их сургуулийн Новосибирскийн Хууль зүйн дээд сургууль 2014 оноос В.К.Гавлогийн нэрэмжит “Золотой след” олон улсын кино наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Золотой след” кино наадам сургалтын, жүжигчилсэн, баримтат, хүүхэлдэйн, анимэйшн гээд төрөл бүрийн жанрын элементийг агуулсан 7 төрлийн сэдэвчилсэн номинациар шилдгүүдээ шалгаруулдаг юм. Энэ кино наадамд гадаадын болон ОХУ-ын их, дээд сургуулиудын оюутан, суралцагчид бүтээлээрээ оролцож иржээ.

Монгол Улсаас Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч, сонсогчид  монгол гэрт гарсан хулгайн гэмт хэргийг илрүүлэх арга зүйн талаар сэдэвчилсэн “Рашаант 18” кино бүтээж, тус наадмын “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэлсэн байна.

Энэ киног бүтээхэд Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Галбадрах, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн дэд профессор, хошууч Г.Хосбаяр, мөн тэнхимийн ахлах багш, ахмад Э.Өнөболд, Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн хошууч Э.Батбаяр, Цахим зайн сургалтын төвийн график дизайнер, эвлүүлэгч, ахмад Б.Гандөл, 531 дүгээр дамжааны сонсогч Н.Өнөболд, С.Оргил, Ц.Мөнхтулга, 521 дүгээр дамжааны сонсогч Б.Маргад, Э.Эрдэнэбаатар нар оролцсон аж.

Ташрамд дуулгахад, тус наадамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч сонсогчид 2017 онд тусгай байр эзлэн өргөмжлөл, цом, 2018 онд “Криминальные инсценировки” номинацад тэргүүн байр эзлэн өргөмжлөл, цом хүртэж байсан. Мөн 2019 онд мөн номинацид гуравдугаар байр эзлэн өргөмжлөл цом, шүүгчдийн нэрэмжит цомоор шагнуулж байжээ.

ДХИС-ийн бие бүрэлдэхүүн “Ковид-19” цар тахлын үед халдвар хамгааллаа сахиж, хичээл сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд багш, сонсогчид онолоор олж авсан мэдлэгээ бататгах, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, сургалт, уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ДХИС-ийн алба хаагчдын бүтээл “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй