Шууд Chart

Архангай аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнууллаа

2021-05-09 13:22:16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Онцгой байдлын газар нь 21 аймгаас анх удаа “Цэргийн гавъяаны одон”-оор шагнууллаа.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан 50 жилийн түүхтэй Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын газрын харьяанд төвийн бүсийн 7 аймгийн дунд үйл ажиллагаа явуулж байсан 45 жилийн түүхтэй Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба, аврах отряд, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбарыг нэгтгэн, Гамшгаас хамгаалах штаб нэртэй анх байгуулагдсан түүхтэй.

Түүнчлэн 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2013 онд Онцгой байдлын газар болон өргөжиж, Эрдэнэбулган сум дахь Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа аймгийн хэмжээнд тохиолдсон 1154 удаагийн гамшиг, ослын голомтод ажиллаж, 2650 хүний амь нас, 194 барилга байгууламж, 124.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 45.8 мянган га ой мод, байгалийн баялгийг гамшгийн аюулаас авран хамгаалжээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.


Архангай аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнууллаа  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй