1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Бид хүүхдүүдээ эх хэлээрээ зөв сайхан ярьдаг, бичдэг болгох нь ирээдүйн зөв Монгол хүн бүтээхийн үндэс суурь нь юм. Олон Улсын Писа үнэлгээгээр 15 настай Монгол хүүхэд уншсанаа ойлгох чадвар сул байна гэж дүгнэсэн.
Монголын шилдэг бүтээлүүдийг хүүхдүүддээ унших тэр сэдлийг хэрхэн төрүүлэх вэ. Ном уншихын ач холбогдлыг сонирхолтой хэлбэрээр яаж ойлгуулах вэ гэдэгт Боловсролын бодлого чиглэх ёстой.
Бага насны хүүхэддээ өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр ээж, аав, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ орой бүр, эсвэл өдөртөө цаг гарган ном уншиж, хамтаа утгыг нь ярьж өгөх нь маш чухал ач холбогдолтой.
Наад зах нь утасны хорт туяатай дэлгэцнээс илүү ном эргүүлэх нь хүүхдийн эрүүл мэндэд тустай. 2023 онд Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзахдаа “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон.
“Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, номыг бага насны хүүхдийн хөгжилд зориулах, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэх маш чухал.
Ном уншиж өгөх аргыг ашиглаж, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах үр дүнтэй аргачлал нэвтрүүлэх, Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх нь боловсролын тэргүүлэх бодлого байх ёстой.
Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын бага насны хүүхэдтэй хамт ном уншихын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлж, Уншлагын үр дүнтэй арга техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдралын ямар ч түвшний хүүхдүүдэд номын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.
| Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.