Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг 2026–2028 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул даргалан ажиллаж байгаад бөгөөд өнөөдөр Удирдах хорооны анхны хурлыг хийж, “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Удирдах хорооноос Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн зөвлөх үйлчилгээг мэргэшсэн зөвлөх багийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, хугацаа хэмнэх давуу талтайг онцлон зөвлөлөө. Удирдах хорооны дарга төсвийн тооцоог нарийвчлан боловсруулж баталгаажуулах, хэрэгжилтийг үр ашигтай, хариуцлагатайгаар зохион байгуулах чиглэл өглөө гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.