Шууд Chart

Их аварга М.Даваажаргал зургаан башёг дараалан өнжиж байна

2021-05-10 11:33:51

Их аварга, Хакүхо М.Даваажаргал Нацү башёг бэртлийн улмаас өнжиж байна. Тэрбээр ийнхүү зургаан башёг дараалан өнжиж байгаа юм.

Ёкозүна цолтой бөхчүүдээс хамгийн олон башё дараалан өнжсөн нь Кисэносато. Тэрбээр гэмтлийн улмаас нийтдээ найман башё дараалан өнжиж, эцэст нь зодог тайлсан байдаг. Харин түүний араас Таканохана долоон башё дараалан өнжсөн байдаг бол Хакүхо энэ сарын башёг өнжиж байгаагаар гуравдугаарт бичигдэж байна.

М.Даваажаргал өнгөрсөн гуравдугаар сард өвдгөндөө хагалгаа хийлгэсэн билээ.

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сард Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо болон Какүрюү нарыг башёд барилдахгүй байна гэж анхааруулга өгсөн. Үүний улмаас таван башёг дараалан өнжөөд байсан Какүрюү М.Ананд зодог тайлах шийдвэр гаргасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга М.Даваажаргал зургаан башёг дараалан өнжиж байна   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй