Шууд Chart

“Оросын орчин цагийн өгүүллэгүүд” ном хэвлэлтэд шилжлээ

2021-05-11 17:32:44

Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулахаар болсныг бид өмнө нь өгүүлж байсан.

аж.

Нийт 24 зохиолчийн өгүүллэг багтсан 440 нүүртэй дээрх номыг монгол хэлнээ хөрвүүлэхэд соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” шагналт Ц.Гомбосүрэн, Го.Аким, Ж.Нэргүй болон орчуулагч Ц.Цэнгэл, М.Прүстын “Алдуул цагийн эрэлд"-ийн орчуулагч Л.Алтангэрэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн үе үеийн төгсөгч нар сэтгэл зүтгэл гаргаж оролцсоноор тун удахгүй өлгийдөн авахаар зэхэж байна.

Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, доктор О.Чинбаяр уг төслийн удирдагчаар ажилласан бөгөөд түүний орчуулсан хоёр өгүүллэг уг номд оржээ. Түүнчлэн энэ орчуулгын төсөлд АНУ, Герман, Францад ажиллаж амьдарч буй орчуулагч Д.Дашмөнх, И.Оюун, Р.Мөнхзул нар мөн оролцсон юм.

Ташрамд дуулгахад, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 1980 оны төгсөгч Х.Мэргэн агсны гэр бүл, түүний охин сэтгүүлч, орчуулагч Ч.Ундрам, “Мэргэн зон” ТББ-ын зүгээс уг төслийг биеллээ олоход ихээхэн дэмжлэг үзүүлжээ.

Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль уг хамтарсан төслөөс гадна “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” (Антология современного Монгольского рассказа) түүврийн нээлтийг ирэх намар Москва хотноо хийхээр төлөвлөжээ.

Дээрх хоёр төсөл  Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй утга зохиолын томоохон ажил бөгөөд соёлын салбарын хуучны сайхан нөхөрсөг уламжлалаа ийнхүү эргэн сэргээж байгаа юм.

Ташрамд дуулгахад, дээрх номын нээлт энэ сард Улаанбаатар дахь “Русский Дом”-д болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Оросын орчин цагийн өгүүллэгүүд” ном хэвлэлтэд шилжлээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй