Шууд Chart

Н.Наранбаатар: “Хаадын хаан” жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ

2021-05-13 12:53:31

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойд зориулсан Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд зохиогдож буй “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн” энэ сарын 15-ны 11:00 цагт тус театрын тайзнаа болно.

Энэ талаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн “Хаадын хаан” жүжгийн найруулагч Н.Наранбаатар "Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уул нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Уг нь эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн" хэмээсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Наранбаатар: “Хаадын хаан” жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй