Шууд Chart

Швейцарийн Хамтын ажиллагааны газартай дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана

2021-05-18 13:13:41

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Швейцарийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар удахгүй Швейцарын Женев хотноо болох НҮБ-ын Дэлхийн Дата Чуулга уулзалтад сайд А.Ариунзаяаг оролцуулах албан ёсны урилгыг гардуулж өгөв. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дата, статистик боловсруулах, бодлого, үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар харилцан санал бодлоо солилцож дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Уулзалтын үеэр сайд А.Ариунзаяа Засгийн газрын зүгээс тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, эрхзүйн шинэчлэл, нэн ялангуяа цахимжуулах ажил эрчимтэй хийгдэж буй талаар танилцуулав. Мөн дата мэдээлэл, статистикийг төрийн бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэйгээр ашиглах ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Мөн энэ үеэр Стефани Бурри Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд болон ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшилтэй хамтран бизнес эрхлэлтийг дэмжин ажиллаж буй талаар товч танилцууллаа. 

Эх сурвалж: ХНХЯ


Швейцарийн Хамтын ажиллагааны газартай дата мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй