Шууд Chart

БНХАУ: Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд хууль бус орлогоо хүлээлгэн өгнө

2021-05-21 10:53:03

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан этгээд хууль бус орлогоо төрд буцаан өгөхөөр Хятадад эргэн ирсэн талаар мэдээллийн Синьхуа агентлагаас мэдээлсэн байна. Өмнөд Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотын Коммунист намын тойргийн хорооны орлогч дарга асан Сянь Голян нь 2016 оны 4 дүгээр сард гадаад руу оргон зайлсан талаар өмнө Синьхуа агентлагаас мэдээлж байсан бөгөөд уг мэдээллийг Хятадын авлигатай тэмцэх бүлгийн бүрэлдэхүүн болох оргосон иргэдийг буцаан авчрах, хөрөнгийг нь буцааж авах үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын ажилтан хийсэн юм.

2016 оны 6 дугаар сард Прокурорын газраас түүний хэрэгт мөрдөн шалгалт явуулж, 2019 оны 5 дугаар сард Интерполийн улаан жагсаалтад оруулсан. “Сянь бууж өгсөн нь хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй албан тушаалтнуудыг илрүүлэхэд Хятад Улсын зүгээс сүүлийн үед гарсан ололт амжилтыг харуулж байна” гэж мэдээллийн агентлагаас мэдэгдсэн бөгөөд “цаашид энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, оргодол болон сэжигтнүүдэд шахалт үзүүлэх болно" гэжээ.


БНХАУ: Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд хууль бус орлогоо хүлээлгэн өгнө  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй